Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Б.Баярбаатар: Жилдээ 10-аад тендерт оролцдог 6800 орчим компани байна

Б.Баярбаатар: Жилдээ 10-аад тендерт оролцдог 6800 орчим компани байна

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026) сэдэвт ерөнхий хяналтын сонголд бэлтгэж, өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Өнөөдрийн хэлэлцүүлэгт төрийн 19 байгууллага, төрийн бус 7 байгууллага, төрийн өмчийн оролцоотой 34 аж ахуйн нэгжийн төлөөлөл, 11 иргэн оролцлоо.

Монгол Улсад бүртгэлтэй 261 мянга гаруй аж ахуйн нэгж бий. Үүний 1000 гаруй нь төрийн тендерт идэвхтэй оролцдог аж. Уг сонсголыг чиглүүлэгч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Зах зээлийн багтаамжийн хувьд 2025 оны байдлаар төрийн тендерийн зах зээлд эргэлдэж буй хөрөнгө нь олон их наядаар хэмжигдэхүйц дүнтэй байгаа. Тендерийн тооны хувьд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 20 мянга орчим тендер, 20 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй 16 мянга орчим худалдан авалт байна. Нийт тендерийн 80 хувийг 500 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй тендер эзэлж байна. Жилдээ 10 орчим тендерт оролцдог 6800 орчим компани байна. Харин жилд 10-аас дээш удаа тогтмол оролцдог 1100 орчим аж ахуйн нэгж байна” гэж танилцууллаа.

0/1000