УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.11.18/ ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжихээр шийдвэрлэлээ. Уг хуралд оролцсон гишүүд 100 хувийн саналаар ийм шийдвэр гаргажээ.
Тус намаас тавьсан шаардлагын дагуу У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаас бууж, жирийн иргэн болоод, нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандахаа илэрхийлээд байна.

