Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Э.Бат-Үүл: Цаг нь ирэхэд МАН-ынхан шүүхийн өмнө бие биеийнхээ эсрэг гэрч болж очих болно

Э.Бат-Үүл: Цаг нь ирэхэд МАН-ынхан шүүхийн өмнө бие биеийнхээ эсрэг гэрч болж очих болно

Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Боомилогдсон эрх, эрх чөлөө” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өчигдөр /2026.11.18/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Ц.Чинбат, Бодлогын зөвлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:

-МАН-ын үе дууссан. Цаг нь ирэхэд тэд шүүхийн өмнө бие биеийнхээ эсрэг гэрч болж очих болно.

Энэ цаг үед Ардчилсан намд асар том хариуцлага ногдож байна. Тиймээс бид зөвхөн улс төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх бус, өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа бодитоор эргэцүүлж, ардчиллын суурь үнэт зүйлдээ үнэнч байх шаардлагатай.

Тэр дундаа бусдын эрх чөлөөг хамгаалах нь ардчиллын хамгийн чухал зарчим. Энэ зарчмыг зөвхөн тунхаглах бус, бодит үйл хэрэг болгох ёстой. Хүнийг өөрөөр сэтгэж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчилж, хорьдог аливаа үйлдлийг ардчилагчид бид ямагт эсэргүүцэх учиртай. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрөөр сэтгэх, шүүмжлэх эрх бол ардчиллын салшгүй үндэс. Энэ бол манай намын эрмэлзэл, эрхэм үнэт зүйл.

Бид алдаагаа засаж, урагшилна. Давхар, дараалан ялна. Үүнд битгий эргэлз. Ардчилсан нам бол монголчуудын аюулгүй байдлын баталгаа юм.

0/1000