Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн хувиар УИХ-ын дарга парламентыг тарааж болохгүй

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн хувиар УИХ-ын дарга парламентыг тарааж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа шийднэ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж заажээ. У.Хүрэлсүхийг огцорвол С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Үүнтэй холбогдуулан АН дараах асуудлыг 4/11 мэдээллийн цагаараа анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Ерөнхийлөгчийн үүргийг УИХ-ын дарга орловол парламентыг Ерөнхийлөгч удирдаж болохгүй. Тиймээс 2 дэд дарга чуулганыг удирдах боломжтой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэхдээ огт эдэлж болохгүй 3 эрх мэдэл байгаа.

1-рт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн хувиар УИХ-ыг тарааж болохгүй.

2-рт, УИХ-ын дарга баталсан хуульдаа хориг тавьж болохгүй.

3-рт, УИХ-ы дарга ҮАБЗ-ийг тэргүүлдэг. Асуудал үнэхээр ноцтой асуудал үүсээгүй бол 1 хүний 2 шийдвэрийн эрхтэйгээр ҮАБЗ хуралдаж болохгүй.

УИХ-ын дарга Ерөнхийлөгчийг орлодог учраас намаасаа түдгэлзэх ёстой гэдэг шаардлага тавьж байсан.

0/1000