Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Хууль бусаар алт олборлож, хүрээлэн буй орчинд 28.3 сая төгрөгийн хохирол учруулжээ

Хууль бусаар алт олборлож, хүрээлэн буй орчинд 28.3 сая төгрөгийн хохирол учруулжээ

Э.М тусгай зөвшөөрөлгүй атлаа 2025.02.20-нд экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0.05 га талбайд ашигт малтмалын хайгуул хийж, алт олборложээ. Экологийн цагдаагийн алба энэ хэргийг илрүүлэн, түүнээс ус соруулах төхөөрөмж 2 ширхэг, ус соруулах хоолой, 28.2 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Хьюндай 4500 ЛС-7” загварын экскаватор хураан авсан байна. Тэрээр хүрээлэн буй орчинд 28.3 сая төгрөгийн хохирол учруулсыг тогтоожээ.

Түүний энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүх Э.М-г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгов. Хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээ болох 28.3 сая төгрөгөөс шүүгдэгч 9 саяыг нь шүүх хурлаас өмнө төлсөн байна. Үлдсэн 19.3 сая төгрөгийг түүнээс гаргуулахаар шүүх шийдвэрлэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ус соруулах төхөөрөмж, хоолой, экскаваторыг нь улсын орлого болголоо.

0/1000