Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Ажилчдынхаа цалингаас хууль бусаар 20.3 сая төгрөг шилжүүлэн авчээ

Ажилчдынхаа цалингаас хууль бусаар 20.3 сая төгрөг шилжүүлэн авчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангийн нягтлан бодогч Б.Т 2025 оны 1-10 дугаар сард давхардсан тоогоор 59 албан хаагчийн цалингаас 27.8 сая төгрөг суутган авчээ. Уг мөнгөнөөс 20.3 сая төгрөгийг тэр өөрийнхөө данс руу үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан байна. Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүх Б.Т-г эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 3 жил ажиллах эрхийг нь хасаж, 2 жил дүүргийнхээ нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлав.

0/1000