Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

У.Хүрэлсүх: Дараагийн шинэ Ерөнхийлөгчдөө хэдэн цаас тавьж өгөөрэй

У.Хүрэлсүх: Дараагийн шинэ Ерөнхийлөгчдөө хэдэн цаас тавьж өгөөрэй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Надад ярих юм байна. Ярихгүй юм бас байна. Би одоогоор Ерөнхийлөгчийн ажлаа өгөөгүй байгаа. Дуртайдаа биш, ярьж болохгүй учраас та бүхэн бас ойлгож байгаа байх.

Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү сүүлийн 5, 6 сар эрээ цээргүй хардлаа. Зураг эвлүүлж байна. Хилийн чанадаас оргон зайлсан гэмт хэрэгтнүүд. Гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа.

Надад бас сонголт байгаа. Үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх явдал.  

Батлан хамгаалахын сайд Д.Батлут:

-15 улсад атташетэй болсон. 7 улсад энхийг дэмжих ажиллагааны 720 гаруй алба хаагч ажиллаж байна. Хаити улсад олон улсын цэргийн багийг монгол генерал удирдаж байгаа. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдын 15.6 хувь нь эмэгтэй алба хаагч болсон.

Сумны үйлдвэртэй болсон. Дрон, радио электроникийн төсөл хэрэгжүүлж байна.

УИХ-ын С.Цэнгүүн:

-Ерөнхийлөгч 153 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Ерөнхийлөгчийн төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. УИХ-д Ерөнхийлөгч 5 жилийн тайлан тавиагүй. Үүнийг юунд зарцуулсныг бид бүхэн авч хэлэлцэх ёстой.

ЕТГ-т шагналтай холбоотойгоор албан бичгээр хандаад, хариулт авч чадаагүй. ЕТГ-т нийт хэдэн шагналын тодорхойлолт очсон бол? Зарим хүн олон удаа очоод, шийдэгддэггүй. Зарим хүн хэдхэн сарын дотор авдаг. Төрийн шагналд хэдэн төгрөг зарцуулсан бол. Нэгж шагналд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Ерөнхийлөгчид зардалсаад байх юм байхгүй. Шижир ЕТГ-ын дарга байсан учраас С.Цэнгүүн гишүүнд хэлээд өгөөрэй. Ерөнхийлөгчийн төсөв, зардлыг ЕТГ-ын дарга мэддэг. Төсөв хэцүү ш дээ. Сандал, ширээгээ ч сольж чаддаггүй. Дараагийн шинэ Ерөнхийлөгчдөө хэдэн цаас тавьж өгөөрэй.

Хэдэн мянган хүний шагналын тодорхойлолт ирдэг байх. Ерөнхийлөгчийн хэцүү ажлын нэг. Янз янзын л юм ирдэг. “Төрийн дээд шагналыг голдуу ахмадуудад өгье” гэдэг зарчим баримталсан. Онцгой гавьяа байгуулсан залууст өгсөн. Миний зовлонг гишүүд та нар өөрсдөө сайн мэддэг ш дээ.

0/1000