Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

У.Хүрэлсүх: 76 нь дээд, 50 нь доод танхим болоод явж болно

У.Хүрэлсүх: 76 нь дээд, 50 нь доод танхим болоод явж болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Би бол яг хэлсэндээ байдаг хүн шүү. Худлаа хэлдэггүй, хуурч мэхэлдэггүй. УИХ-ын гишүүд та бүхэн мэдэж байгаа. Хүний өөрийн намгүй. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Улс төрийн тогтолцоонд онцгой анхаарах цаг болсон юм байна лээ.

Ард түмнээс асуух хэрэгтэй. Үндсэн хуультай холбоотой янз бүрийн асуудлаас болоод инститүц хооронд зөрчил гарч, ажил явдаггүй юм бол байгаа.

Эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг цааш нь үргэлжлүүлж явуулах ёстой. Үүн дээр намчирхаад хэрэгүй. Үр шимийг нь ард түмэн хүртэж байгаа. Би тайлангаа байнга тавьсан ш дээ. 6 удаа тайлан тавьсан. ЕТГ-ын цахим хуудсанд байгаа. Юм цахимжсан юм чинь. Ороод харчих хэрэгтэй.

2 танхимтай, Ерөнхийлөгчийг парламент сонгодог болох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Би бол Үндсэн хууль өөрчлөхгүй гээд хэлчихсэн. 126 гишүүнтэй болсны үр дүн харагдахгүй байна. Эсвэл 76 нь дээд танхим, бусад нь доод танхим болоод явж болно. Тогтолцооны өөрчлөлт дээр та бүхэн ажиллах ёстой. Ард түмнээс асуу!

Төрийн тэргүүн чинь өөрөө хүсэлтээ өгөөд явж байгаа биз дээ. Чадаж байгаа биз дээ. Нүүр бардам явж байна шүү дээ.

0/1000