Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Ж.Алдаржавхлан: 2027 онд зам дагуух үйлчилгээний цогцолбор, зочид буудал, жуулчны баазад 7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Ж.Алдаржавхлан: 2027 онд зам дагуух үйлчилгээний цогцолбор, зочид буудал, жуулчны баазад 7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

УИХ-ын Аялал жуулчлалын дэд хороо өнөөдөр (2026.11.19) аялал жуулчлалын салбарын 2026 оны III улирлын тоон мэдээлэл, хөнгөлөлттэй зээлийн гүйцэтгэл, үр дүнгийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо. ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газар 2026 онд 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор баталсан. Уг зээлийг өнгөрсөн хавраас эхлэн 10 банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Эх үүсвэрийг банкуудад жигд хуваарилсан. Одоогоор 164 аж ахуйн нэгжид 148 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Зориулалтаар авч үзвэл 50.8 хувийг нь буюу 75.05 тэрбум төгрөгийг зочид буудлын салбарт олгожээ. Жуулчны баазуудад 24.6 тэрбум, аялал жуулчлалын цогцолборт 35.05 тэрбум, замын түр буудаллах цэгүүдэд 12.08, авто тээврийн хэрэгслийг шинэчлэхэд 0.49 тэрбум төгрөг олгожээ.

Хөнгөлөлттэй зээлийн дийлэнх хэсгийг орон нутгийнхан авсан байна. Ирэх онд зээл олголтыг үргэлжлүүлэхээр улсын төсөвт 32.6 тэрбум төгрөгийг суулгуулахаар санал болгосон ч хасагдсан. Тиймээс 2027 онд өмнөх шигээ 9 чиглэлд олгохгүй. Зам дагуух үйлчилгээний цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно” гэж танилцуулав.

Зээл олголттой холбоотой гомдол гарсан аж. Түүний мөрөөр ССАЖЗЯ, Монголбанк хамтран, уг зээлийг олгосон арилжааны банкуудад шалгалт хийжээ. “Эхний зээлийг банкуудад бүрэн хариуцуулсан нь алдаа гарах шалтгаан болсон. Тиймээс ирэх онд газар зүйн байршлаар, бүсчилсэн байдлаар хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөсөн6 Засгийн газар улсын хэмжээнд аялал жуулчлалын 17 бүс тогтоосон” гэж Ж.Алдаржавхлан сайд хэлэв.

0/1000