Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Монгол орны гуурст ургамлын мэдээллийг нэгтгэсэн www.mpcn.mn цахим лавлах ашиглалтад орлоо

Монгол орны гуурст ургамлын мэдээллийг нэгтгэсэн www.mpcn.mn цахим лавлах ашиглалтад орлоо

Монголын ургамал хамгааллын сүлжээ (Mongolian Plant Conservation Network, MPCN) Монгол орны гуурст ургамлын ангилал зүй, тархалт, хамгааллын мэдээллийг нэгтгэсэн www.mpcn.mn цахим лавлахыг олон нийтэд зориулан нээлээ. Монгол, англи хэлээр ашиглах боломжтой уг лавлахыг Монгол орны уугуул гуурст ургамлын шинэчилсэн жагсаалтад тулгуурлан бүтээжээ. Та эндээс аливаа ургамлыг монгол эсвэл шинжлэх ухааны нэрээр нь хайж, Монгол орны аль нутагт бүртгэгдсэн, хамгааллын ямар төлөвтэй, ямар судалгаанд тэмдэглэснийг үзэх боломжтой.

Сонгосон бүртгэлүүдэд ургамал танихад туслах дүрслэл, байгальд авсан гэрэл зураг, тархалтын газрын зургийг хавсаргасан байна.

Судлаачид цаашид уг лавлахыг шинэ судалгааны үр дүн, ургамлын гэрэл зураг, тархалтын бүртгэл, хамгааллын үнэлгээгээр тогтмол баяжуулна. Ургамлын судалгаа, сургалт, байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хүн бүр хамтран ажиллахад нээлттэй юм байна.

0/1000