Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Байгаль хамгаалагчдад баавгайн цацлага, амьтан барих тор олгож эхэллээ

Байгаль хамгаалагчдад баавгайн цацлага, амьтан барих тор олгож эхэллээ

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 15 хамгаалалтын захиргаанд хүрэн баавгайг амьдаар нь барих, зөөх зориулалттай 27 төхөөрөмж, баавгай үргээгч 336 ширхэг цацлагыг БОУАӨЯ хуваарилж эхлээд байна. Эхний ээлжинд оруулж ирсэн хэрэгслийг тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад өгч байгаа аж. Үлдсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд 10-14 хоногийн дотор бүрэн нийлүүлэх юм байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/846 дугаар тушаалыг үндэслэн байгуулсан үнэлгээний хороо гэрээ шууд байгуулах аргаар баавгай барих тоног төхөөрөмж (амьд баригч, тор) худалдан авах, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах хэрэгсэл (шүршигч) худалдан авах, унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах, мэдээ алдуулах, тайвшруулах эм бэлдмэл худалдан авах төсөл, арга хэмжээнүүдийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан. Тендерийн урилгыг 2026.10.08-нд tender.gov.mn цахим системд нийтлэн, тендерийг 2026.10.16-нд нээсэн юм. 
Албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах хэрэгсэл (шүршигч) худалдан авах ажлыг “Ээл гранд” ХХК, унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах төсөл арга хэмжээний нийлүүлэгчээр “Алтандолгио” ХХК-ийг сонгон шалгаруулжээ. Эдгээр компанитай бараа нийлүүлэх гэрээг 2026.10.27-нд байгуулсан байна. 
Баавгай барих тоног төхөөрөмж (амьд баригч, тор) худалдан авах арга хэмжээний нийлүүлэгчээр “Үржих-Үр” ХХК шалгарч, 2026.10.28-нд БОУАӨЯ-тай гэрээ байгуулжээ. 
Гэрээ байгуулсан өдрөөс хойш 30-45 хоногт шүршигч, 60 хоногт хийн буу, 30-45 хоногт амьд баригч тор нийлүүлэх ёстой аж.

0/1000