Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

290 суманд зуд болох эрсдэл нүүрлэжээ

290 суманд зуд болох эрсдэл нүүрлэжээ

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээр Монгол Улсын 330 сумын 87.8 хувь буюу 290 сум дундаас дээш түвшний эрсдэлтэй гэх дүн гарчээ. Маш их эрсдэлтэй 8 сум, их эрсдэлтэй 35 сум, дунд эрсдэлтэй 247 сум, бага эрсдэлтэй 40 сум байна.

Харин аймгуудын зудын эрсдэлийг оноогоор тооцоход Баян-Өлгий, Хөвсгөл тус  7, Говьсүмбэр 7.2 гэсэн үзүүлэлттэйгээр их буюу улбар шар түшинд байгаа бол Хэнтий 1.47, Орхон 1.48 үзүүлэлтээр бага буюу ногоон түвшинд бүртгэгдсэн байна.  Бусад аймаг дунд эрсдэлтэй  буюу шар түвшинд үнэлэгджээ.

Зудын  “Маш их” эрсдэлтэй 8 сум:

  • Баян-Өлгий,  Алтай
  • Баян-Өлгий,  Цэнгэл
  • Баян-Өлгий,  Ногооннуур
  • Баян-Өлгий,  Өлгий
  • Баян-Өлгий,  Буянт
  • Баян-Өлгий,  Сагсай
  • Баян-Өлгий,  Улаанхус
  • Завхан, Тэс  
0/1000