Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажаас нь чөлөөллөө

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажаас нь чөлөөллөө

УИХ өнөөдрийн хуралдаанаараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажаас нь чөлөөллөө. Түүнийг чөлөөлөх саналыг нууцаар хураахад, гишүүдийн 57.7 хувь чөлөөлөхийг дэмжив.

Түүнийг чөлөөлөхөөр өмнө нь УИХ хэлэлцсэн ч гишүүд дэмжээгүй. Гэсэн ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг дахин хэлэлцүүлж, 63.6 хувийн саналаар дэмжсэн юм. Ингээд өнөөдөр чөлөөллөө.

Т.Жамбаажамцыг 2025.01.16-нд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа УИХ-д санал болгож, томилуулсан юм. Тэгвэл Д.Бямбацогт түүнийг чөлөөллөө.

0/1000