Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогтоос өнөөдөр сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч 22 бүрэн эрхтэй юм байна лээ. Бусад хуулиар олгосон 45 бүрэн эрхтэй юм байна лээ. Тиймээс нэлээд нарийн судалж байж, Монгол Улсын ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн хавсран гүйцэтгэх вэ гэдгийг тодорхой болгоно.
-УИХ-ын Тамгын газар өчигдөр ЗГ-т хууль санаачлах үүрэг өгсөн байна лээ. Та тамгаа хэзээ гардаж авах вэ?
-Тамгаа түрүүн 11:00 цагт гардаж авлаа. УИХ-ын Тамгын газар хуулийн зохицуулалтуудыг хийх боломжийг судлаад, танилцуулах байх. Энэ хүрээнд хууль санаачлах эрх бүхий УИХ-ын 126 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд 128 субьект байдаг. Энэ хүрээнд хууль санаачилна.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын даргад нэр дэвшиж байхдаа илэрхийлсэн. Тэр байр суурь хэвээрээ байгаа. Улстөржихгүй, талцаж хуваагдахгүй, ард иргэдээ амгалан тайван амьдруулах, түүний төлөө ажиллах нь чухал байна.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж, УИХ-ын даргын алба хашиж байгаа. Үнэхээр хариуцлагатай, маш хүнд ачаа үүрч байгаа учраас яавал Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, амгалан тайван байдлыг хадгалах вэ гэдгийг бодох хэрэгтэй байна.

