Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгыг У.Хүрэлсүхээс гардан авчээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгыг У.Хүрэлсүхээс гардан авчээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг албан ёсоор гүйцэтгэж эхэлжээ. 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ёслол төгөлдөр үдсэн. Үүний өмнө тэрээр С.Бямбацогтод тамгаа хүлээлгэн өгчээ. С.Бямбацогт энэ талаар өнөөдөр “Ерөнхийлөгчийн тамгыг түрүүн гардаж авсан” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

0/1000