УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс сэтгүүлчид Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тодрууллаа.
-АН дотоод сонгуулиа зарласан. 3 хүн бүртгүүлсэн. Н.Алтанхуяг, Д.Ганбат бид гурав Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан. Одоо нарийн ширийн ажилдаа орох байх. МАН бол өчигдрөөс сонгуулийнхаа ажилд орчихсон байгаа. Саяны үйл явдал бол дараагийн Ерөнхийлөгчийг МАН-аас сонгуулахын төлөөх улс төрийн алхам. Зарим хүн асуудлаа өөр дээрээ үүрэн гарч “Залуучууд минь та нар ялаарай” гэсэн дүр зураг л харагдаж байна.
Тиймээс АН ч гэсэн үйл ажиллагаагаа чамбайруулаад, амралтын өдрүүдэд сонгуулийнхаа комиссыг хуралдуулаад, ажилдаа орох хэрэгтэй. Сонгууль шударга болох ёстой.

