Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

25 хүнээс хахууль авсан УБЕГ-ын албан тушаалтныг шалгаж байна

25 хүнээс хахууль авсан УБЕГ-ын албан тушаалтныг шалгаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын (УБЕГ) удирдах албан тушаалтан Б.Э үл хөдлөх хөрөнгө хууль бусаар бүртгэж, их хэмжээний хахууль авсан хэргийг Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгаж байна. Тэр Хот байгуулалт, хотын стандартын газраас хаягийн тодорхойлолт аваагүй үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд хууль бусаар бүртгэн, гэрчилгээ олгожээ.
Ийм аргаар 2025-2026 онд олон хүнээс их хэмжээний хахууль авч, гэрчилгээ гаргаж өгснийг нь АТГ тогтоосон байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар түүнд хахууль өгсөн 25 иргэнийг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгаж байгаа аж.

Энэ хэргийг шалгаж буй АТГ-ын мөрдөгч УБЕГ-т хуулийн дагуу албан ёсны мэдэгдэл хүргүүлж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин ийм хэрэг гаргахгүй байх чиглэлээр 12 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардлаа.

0/1000