Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Нурангинд 22 цаг дарагдсан 79 настай эмэгтэй, 7 настай хүүг аварлаа

Нурангинд 22 цаг дарагдсан 79 настай эмэгтэй, 7 настай хүүг аварлаа

Украины нийслэл Киев хотоос хойд зүгт орших Димер сууринд ОХУ-ын агаарын цохилтод өртсөн 5 давхар орон сууцны барилгын нуранги дороос дахин 1 хүний цогцос олсноор амь үрэгдэгсдийн тоо 11-д хүрчээ. Киев мужийн захирагч Тимур Ткаченко даваа гарагт энэ талаар мэдээлсэн байна.

Аврах багийнхан ням гаргийн шөнөөс эхлэн барилгын нурангийг цэвэрлэж, сураггүй болсон иргэдийг хайж байгаа аж. Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд өсвөр насны хүүхэд болон 40 гаруй насны эмэгтэй байжээ.

Мөн нуранги дор 22 цаг орчим дарагдсан 79 настай эмэгтэй, 7 настай хүүг эсэн мэнд аварсан байна. Аврах ажиллагаа агаарын түгшүүр зарлах болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аюулын улмаас хэд хэдэн удаа түр зогсжээ.

Энэ үеэр Киев мужийн Вышневе сууринд ОХУ-ын цохилт супермаркетыг онож, 3 хүн амиа алдан, 15 хүн шархадсаны дотор 3 хүүхэд байжээ. Мөн Била Церква хотод хувийн орон сууцанд цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдсан байна. Ийнхүү Киев мужид болсон тусдаа довтолгоонуудыг оруулан тооцвол амь үрэгдэгсдийн тоо 15-д хүрчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Крымийн гүүрэнд Украины тал халдсаны хариуд илүү хүчтэй цохилт өгнө гэж мэдэгдсэн юм. ОХУ сүүлийн өдрүүдэд Украины эрчим хүчний дэд бүтэц болон хот суурин газруудад шөнийн цагаар агаарын довтолгоогоо эрчимжүүлж байгаа бөгөөд өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн иргэдийн аюулгүй байдал, эрчим хүчний хангамжийн асуудал улам хурцдаж байна

0/1000