Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Увсын 7, Завханы 4 суманд 30 см-ээс зузаан байна

Увсын 7, Завханы 4 суманд 30 см-ээс зузаан байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 2026.11.20-нд цас хэмжжээ. Үүнээс үзвэл нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Цасны зузаан Увс аймгийн Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул суманд 30 см-ээс зузаан байна. Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Завхан аймгийн Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 21-30 см зузаан цас тогтжээ.

Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Баруунтуруун, Түргэн, Ховд аймгийн Дарви, Завхан аймгийн Алдархаан, Отгон, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Улиастай, Говь-Алтай аймгийн Халиун, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Хөвсгөл аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Булган аймгийн Бугат, Могод, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхон, Орхонтуул, Хүдэр, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарынгол, Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаалцайдам суманд 11-20 см зузаан цастай байв.

Өмнөх 10 хоногтой харьцуулахад цасаар бүрхэгдсэн газар нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн тухай Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ.

0/1000