Засгийн газар шатахуун нөөцлөх сав бэлтгэх бодлого баримталж, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд “Шинэ эрин ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулах барьж, ашиглалтад орууллаа. Үүгээр тус компанийн шатахуун хадгалах нийт хүчин чадал 36 мянган тоннд хүрэв.
Манай улсын шатахуун импортлогч компаниуд 2026 онд нийт 150 мянган м³, 2027 оны хавар гэхэд 300 мянган м³ багтаамжтай шатахууны агуулах ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орвол Монгол Улс 2027 оны хавар гэхэд 2 сарын хэрэгцээг хангах хэмжээний шатахуун нөөцлөх савтай болно.

