Улсын Их Хурал 2026.11.20-нд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өчигдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө.
Түүний оронд Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга Т.Цэрэнбадралыг томилжээ. Т.Жамбаажамц тамгыг Т.Цэрэнбадралд гардуулан өгч, санхүүгийн зах зээлийн хөгжил, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлууд, хүрсэн үр дүнгийнхээ талаар товч танилцуулсан байна.

