Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Д.Бямбацогт: Хар жагсаалтаас 620 мянган иргэнийг чөлөөллөө

Д.Бямбацогт: Хар жагсаалтаас 620 мянган иргэнийг чөлөөллөө

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга Д.Бямбацогт иргэдээ өр, зээлийн дарамтаас чөлөөлөх ажлуудын үр дүнгүүд эхнээсээ гарч байгаа тухай мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга Д.Бямбацогт:

-“УИХ – Таныг сонсож байна” цахим сувгаар иргэдээс ирүүлсэн хамгийн олон гомдол санал, хүсэлт дунд хамгийн их нь зээлийн өндөр хүү болон “Зээлийн хар жагсаалт” байсан. Иргэд нэг зээлээ нөгөөгөөр төлж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь гашуун үнэн.

Монголбанк “Хар жагсаалт” буюу Зээлийн мэдээллийн журмыг шинэчиллээ. 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болно. Ингэснээр “Хар жагсаалт”-д бүртгэгдсэн 620.000 гаруй иргэн чөлөөлөгдөж байна.

Гар утас, цахилгаан, дулаан, ус, интернэтийн үйлчилгээ зэрэг хэрэглээний өр зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй боллоо. 310 мянга гаруй иргэн үүнд хамрагдана. Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шууд шинэчилдэг боллоо. Таны мэдээлэл шинэчлэгдээгүй бол “Сайн скор”, “Бүрэн скор” зэрэг байгууллагад хандаж, шууд шинэчлүүлэх боломжтой.

Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзсан шалтгаанаа иргэнд заавал тайлбарладаг боллоо. Яагаад зээл өгөхгүй байгаагаа тайлбарласнаар хэрэглэгчийн санхүүгийн боловсрол нэмэгдэнэ. Авч буй зээлээ зөв зарцуулах, шаардлагагүй зээл авч санхүүгийн дарамтад орохгүй болно.

Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжинэ. Харин санхүүгийн салбарын өсөлт иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж зовлон дээр нь зоолж болохгүй. Цаашид ББСБ болон цахим зээлийн өндөр хүүг бууруулах, зээлээс авдаг өндөр шимтгэл, хураамжийг цэгцлэх зэргээр иргэдээ өрийн гинжинд орохоос сэргийлэх ажлуудыг шат дараатай хийх болно.

0/1000