Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Г.Тэмүүлэн: Хөрөнгө хураах хуулийн төсөл дээр ХЗДХЯ онцгойлон ажилласан

Г.Тэмүүлэн: Хөрөнгө хураах хуулийн төсөл дээр ХЗДХЯ онцгойлон ажилласан

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад нь хариуллаа. Түүнээс Хөрөнгө хураах хуулийн төслийг тодруулахад дараах хариултыг өгөв.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн:

-Хууль бус хөрөнгө хураах тухай анхдагч хуулийн төслийг нийгэм нэлээн хүлээж байгаа. Засгийн газарт 2025 оны 4-р сард өргөн барьсан. Холбогдох байгууллагуудаас санал авахад Үндсэн хууль зөрчсөн, хүний эрх, шударга ёсны зарчимд нийцээгүй гэх үндэслэл хэлсэн. Тиймээс үүнийг хуульд нийцүүлж, дахин боловсруулах шаардлага үүссэн.

Өнгөрсөн 50 гаруй хоногт ХЗДХЯ шударга ёс бий болгох, бэхжүүлэх хүрээнд энэ хуулийн төсөл дээр онцгойлон ажилласан. Ингээд төсөл бэлэн болсон. Маргааш ЗГ-ын хуралдаанд танилцуулсны дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

0/1000