Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Э.Бат-Үүл: Системийн хямралаас гарахын тулд төрийн хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй

Э.Бат-Үүл: Системийн хямралаас гарахын тулд төрийн хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй

Сонгууль, төрийн хэлбэрийн талаар нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл байр сууриа ийн илэрхийлжээ.

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:

-Өнөөдөр Монголд системийн хямрал нүүрэлчхээд байгаа болохоос биш, парламент, Ерөнхийлөгч хоёрын хэнд нь эрх мэдэл шилжүүлэх вэ гэсэн засаглал хуваарилах асуудал тавигдаагүй. Эрх мэдэл шилжүүлснээр авилгач, хулгайч төр устахгүй. Авилга хуваарилах инститүүц л өөрчлөгдөнө!

Ардчилал маань олигархиждаг систем рүү шаачаад байна. Системийн хямрал болчхоод байна. Олигархын төртэй хариуцлага тооцох ард түмний засаг байхгүй болсон!

Системийн хямралаас гарахын тулд төрийн хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй. Хууль тогтоох эрх мэдэл, ард түмний засаглал хоёрыг салгаж, төрд хяналт тавих ард түмний инститүүц бий болгох хэрэгтэй!

0/1000