Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Т.Доржханд: Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгож, шоронгийн түлхүүр атгуулдгийг болиулах хэрэгтэй

Т.Доржханд:  Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгож, шоронгийн түлхүүр атгуулдгийг болиулах хэрэгтэй

Ерөнхийлөгчийн сонгууль, засаглалын хэлбэрийн талаар ХҮН-ын даргын байр суурийг сэтгүүлчид тодрууллаа.

Шадар сайд Т.Доржханд:

-Сонгуулийн өмнө нам өөрийнхөө хүнийг дэвшүүлдэг. Дараа нь “Та нам биш шүү” гэдэг нь агуулгын хувьд буруу. Нүд хуурсан л арга хэмжээ. Энэ зовлонгоо бүгдээрээ харлаа шүү дээ. 35 жилийн хугацаанд энэ 2 инститүц хоорондоо байнга зөрчилдлөө.

Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог. Нөгөө талд УИХ-ын сонгуулиар намууд яг адилхан мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Тэгээд гарч ирэнгүүтээ эрх мэдлээ булаацалддаг. Ингээд 2 толгойтой болчхоод байна. Үр дүнг нь бүгдээрээ харж байна.

1 намын дотоод зөрчлөөс болоод, ЗГ нь ээлжилж унаад, УИХ-ын дарга нь ч уналаа. Одоо Ерөнхийлөгч нь ч уналаа. Энэ чинь тогтворгүй байдал үүсгэж байна. Ийм байдлаар цаашаа явж болохгүй.

Ерөнхийлөгч гэдэг хүн Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлдэг. Намуудын хооронд үл ойлголцол үүсвэл ширээнд суулгаж эвлүүлдэг. Иргэдээ төлөөлдөг. Олон улсад Монгол Улсыг төлөөлдөг. Хамгийн чухал Элчин сайд байна шүү дээ.

Тэгвэл энэ хүнийг боловсролтой хүн тавимаар байна. Гадаад хэлний мэдлэгтэй хүн тавимаар байна. Анхнаасаа нам бус хүн тавимаар байна. Энэ хүний эрх мэдлийг хураамаар байна. Хууль хүчний байгууллагын эрхийг нь хураах хэрэгтэй. Ингэхийн тулд 1 асуудал гарч ирж байна. Яг өнөөдрийн нөхцөлд хэнийг Ерөнхийлөгч болгох нь чухал биш.

Энэ тогтолцоог, 2 толгойг 1 толгой болгохгүй бол… Гадагшаа явсан ч Ерөнхийлөгч нь 1-р хүн юм уу, Ерөнхий сайд нь юм уу 1-р хүн юм уу гэдэг. Гаднаа ч жонхуу. Дотроо ч жонхуу. Засаглал маань ийм байдлаар хана мөргөчхөөд байна.

2023 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад, 5 асуудал хөндсөний 1 нь энэ. Гэтэл 2-хон асуудлыг нь дэмжсэн. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. “Ерөнхийлөгчийг 1 удаа 6 жилээр сонгоно” гэсэн өгүүлбэр нэмсэн.

Тухайн үд МАН 62, АН 10, ХҮН 1 суудалтай байсан. Одоо бол 5 нам байна. МАН дангаараа шийдвэр гаргах боломжгүй болсон. Ерөнхийлөгчгүй болсон. Яг ийм нөхцөлд засаглалын асуудлаа нэг тийш нь оруулах хэрэгтэй. Монгол төр цаашаа явна гэвэл Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгож, шоронгийн түлхүүр атгуулдгийг болиулах хэрэгтэй.

0/1000