Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

С.Эрдэнэбат: Багш нарыг намд элсүүлэх заалт оруулж ирж байгааг эсэргүүцэж байна

С.Эрдэнэбат: Багш нарыг намд элсүүлэх заалт оруулж ирж байгааг эсэргүүцэж байна

Боловсролын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэв. Уг төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүн 2025.07.02-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Багш нарыг намын гишүүн болгох заалт уг төсөлд оруулжээ. Үүнийг зарим гишүүн эсэргүүцэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Багш нарыг улс төрийн намд элсүүлэх заалт оруулж ирж байгааг эсэргүүцэж байна. “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг ийм асуудал оруулж ирж болохгүй. Боловсролын салбараа улстөржүүлж болохгүй юм шүү, нөхөд өө! Арайхийж энийг больсон.

Багш нар, хүүхдүүд улстөржих юм бол манай улс сонгууль хийдэг л улс болно. Мөнхтуяа гишүүн энийг бас бодоод, энэ саналаа татсан нь дээр байх аа. Энэ саналыг миний хувьд дэмжих боломжгүй. Сум, хөдөө очихоор энэ улстөржилт чинь арай дэндчихсэн юм байна лээ. Хэн лаик дараад, хэн шэйрлээд байна гээд зарим дарга хянах гээд, хавчих гээд байдаг. Тэрэнд нь харин хариуцлага тооцох ёстой.

0/1000