Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалтын дүнд дүйцүүлэх хүсэлт хүлээн авч байна

Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалтын дүнд дүйцүүлэх хүсэлт хүлээн авч байна

Дэлхийн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлж болдог. Үүнд:

  • Кембрижийн AS, A,
  • IB- International Baccalaureate
  • TOEFL/IBT/
  • PTE
  • IELTS
  • SAT

Эдгээр шалгалтын оноог элсэлтийн шалгалтын дүнд дүйцүүлэх хүсэлтийг энэ сарын 27-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна гэдгээ Боловсролын үнэлгээний төв мэдээллээ.

ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ АЛХАМ

Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх оюутан, суралцагчид нь Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын “Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх” гэсэн цонхыг сонгож, элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч, холбогдох мэдээлэл болон материалаа дараах зааврын дагуу оруулж, хүсэлтээ цахимаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт.

Жич: Олон улсын шалгалтын үнэлгээг өвлийн элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг зөвхөн өмнөх оны төгсөгч өгнө.

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна.

  1. www.eec.mn сайтын “Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
  2. https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож, регистрийн дугаараараа нэвтэрч харна.

Холбоос: https://eyesh.eec.mn/profile/login?com=1

Холбоо барих утас: 70119498 – 5

0/1000