Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

УИХ-д суудалтай намуудын дарга нар Зөвшилцлийн зөвлөл байгууллаа

УИХ-д суудалтай намуудын дарга нар Зөвшилцлийн зөвлөл байгууллаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентад суудалтай нам, эвслийг оролцуулан Зөвшилцлийн зөвлөл байгуулахаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаан дээр хэлсэн. Үүнийхээ дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр /2026.11.24/ Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөл байгуулан, анхны уулзалт зохион байгууллаа.

Энэ уулзалтаар: зөвшилцсөн асуудал:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа ортол улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөн үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;

2. Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль, тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах;

3. УИХ-д суудалтай нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн, үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болсон байна.

0/1000