Засгийн газар өнөөдөр доорх асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
- Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ,
- “Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн ажлын явц,
- Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэх цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнгийн талаар,
- Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний талаар
- Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төсөл”-ийн талаар
- Нээлттэй өгөгдлийн талаар.

