Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Ус, цаг уур, орчны шинжилгээний төв шинэ байртай боллоо

Ус, цаг уур, орчны шинжилгээний төв шинэ байртай боллоо

Өмнөговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв шинэ байртай боллоо. 2025-2026 онд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр бариулсан энэ барилгын тавилга, тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 500 сая төгрөгөөр авч өгчээ.

Тус аймгийн УЦУОШТ-ийн лабораторийг говийн бүсийн төв лаборатори болгож буй аж. Уул уурхайн үйл ажиллагаанаас агаар, ус, хөрс, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг энэ лабораторид хянана. 2025 онд агаар мандлын дээд давхаргыг судлах орчин үеийн төхөөрөмж тус лабораторид суурилуулсан бол 2026 онд 6 үзүүлэлтээр агаарын чанарыг хянах станцтай болгожээ.

УЦУОШТ 2026 оны эхний 10-р сарын байдлаар 1641 нислэгт цаг агаарын мэдээ гаргаж өгсөн байна.

0/1000