Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг ЗГ өнөөдөр хэлэлцлээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-18 настай хүүхэд “iPhone17” хулгайлаад 5 жилийн ял эдэлж байхад, татвар төлөгчдийн мөнгөөр цалин аваад ажиллаж байгаа нийтийн албан тушаалтан, улс төрийн албан хаагч нар хууль бусаар хөрөнгөжөөд, 50 сая төгрөгийн торгууль төлөөд, ял завшдаг байж болохгүй. Энэ шударга бус байдлыг таслан зогсооё.
Авлигачдаас хурааж авсан, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайханд зарцуулахаар шийдвэрлэж байна. Ялангуяа оффшороор дамжаад хөрөнгө мөнгө угаадаг. Ер нь хөрөнгө хурааж авна гэдэг нь санхүүгийн процесс юм байна лээ л дээ.
Авлигын дагнасан шүүх байгуулах асуудлыг энэ хуулиар нээж байгаа. Авлигын олон улсын шүүх байгуулах санаачилга гардаг. Энэ санаачилгад Монгол Улс нэгдэх талаар би саналаа илэрхийлнэ.
Олон жил шувуу болчихсон улс зөндөө байгаа биз дээ. Цаашдаа шувуу болчих юм байна гэсэн ойлголт төрчихлөө ш дээ.

