Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Шүлхийн вакцин найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

Шүлхийн вакцин найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

Манай улс мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг Монгол Улсад оруулж ирэн найруулж, савлахаар бэлтгэж байна. Уг үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, найруулсан вакциныг хэрэглэгчдэд нийлүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад өнөөдөр ЗГ даалгав. 

Манай улсад жилд шүлхийн 12 сая тун вакцин хэрэглэдэг. Үүнийг гадаад улсаас худалдан авдаг. Гадаад улсаас хамаарлыг бууруулах, шинэ хэвшил илэрсэн тохиолдолд тохирох вакцины эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, “Биокомбинат” ТӨХХК-ийн үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх шаардлагатай гэж ЗГ үзэж байна.

0/1000