Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Шувууны томуугаар 1 хүн нас баржээ

Шувууны томуугаар 1 хүн нас баржээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр АНУ-ын Вашингтон мужид шувууны томууны H5N1 вирүсээр 3 хүн өвчилжээ. Тэдэнд шинжилгээ хийж, лабораториор оношийг нь баталжээ. Уг өвчтөнүүдийн 1нь нас барсан байна.

Гэхдээ ДЭМБ нийт хүн амд учрах эрсдэлийг одоогоор бага гэж үнэлжээ. Халдвар авсан хүмүүс бүгд сүүний чиглэлийн үнээний фермд ажилладаг. Тухайн бүс нутгийн үхэр сүргээс өндөр хоруу чанартай H5N1 вирүс илэрч байжээ. 3 хүнд өвчин үүсгэсэн вирус нь H5N1 дэд хэв шинжид хамаарах, Вашингтон мужийн сүүний үхрээс илэрсэн вирүсийн генетикийн бүтэцтэй маш төстэй болохыг шинжилгээгээр тогтоожээ. Энэ нь халдвар үүсгэгч вирус амьтнаас хүнд дамжсан болохыг дэмжиж буй чухал баримт юм.

ДЭМБ-ын мэдээлснээр нас барсан хүн суурь өвчтэй байсан аж. Тэр амьсгалын замын хүнд хэлбэрийн өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 11 дүгээр сарын 1-нд нас барсан байна. Харин бусад 2 хүний өвчин харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрч, эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр эдгэрчээ.

Өвчилсөн хүмүүсийн шинж тэмдэг харилцан адилгүй байжээ. Эхний хүн нүд цочрох, нус гоожих, булчин өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн гэнэ. Тэр эмнэлэгт хэвтээгүй, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэжээ.

Хоёр дахь хүнд амьсгалын замын шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтсэн боловч 11 дүгээр сарын 1-нд нас баржээ.

Гурав дахь хүн нүдний салст бүрхэвчийн үрэвсэл буюу коньюнктивитээр өвчилсөн ч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байв.

?H5N1 нь томуугийн А вирусийн нэг дэд хэв шинж бөгөөд анхдагч байдлаар шувуудын дунд тархдаг. Ялангуяа зэрлэг усны шувууд, гэрийн тэжээвэр шувуудад халдвар үүсгэж, зарим тохиолдолд өндөр хоруу чанартай өвчлөл, олноор үхэх шалтгаан болдог.

Сүүлийн жилүүдэд уг вирус зөвхөн шувуудаар хязгаарлагдахгүй, хөхтөн амьтдад ч халдварлах болсон нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

H5N1 вирус илэрсэн амьтдын дунд:

  • Үхэр;
  • Муур;
  • Үнэг;
  • Далайн хав;
  • Далайн арслан;
  • Зарим төрлийн зэрлэг хөхтөн амьтад багтаж байна.

Ялангуяа АНУ-д сүүний чиглэлийн үхрийн сүрэгт H5N1 вирус тархсан нь мал эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн салбарын хамтарсан тандалтын ач холбогдлыг нэмэгдүүлжээ.

0/1000