horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Германы компани XIII зууны Их Монгол улсын тухай видео тоглоом хөгжүүлж байна

post-img

Германы аялж болох нээлттэй ертөнцийн тоглоом хөгжүүлэгч “Aesir Interactive” компани “Windstorm: The Legend of Khiimori” хэмээх XIII зууны Их Монгол улсын тухай видео тоглоом хөгжүүлж байна. Энэхүү тоглоом нь XIII зууны Их Монгол улсад аваачих бөгөөд тоглогчид гэрээ барьж, хөгжүүлэн тухайн үеийн амьдралаар амьдрах аж.

Тус компани нь энэ төрлийн тоглоом хөгжүүлэлтээр дагнасан бөгөөд өмнө нь “Police Simulator: Patrol Officers”, “Ambulance Life: A Paramedic Simulator” зэрэг тоглоом бүтээж байжээ.

Тус тоглоомыг энэ сарын сүүлчээр “Steam” дээр тоглох боломжтой болох юм.

1
0/1000