horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

10-Р САРЫН 1-НЭЭС ШҮҮХ ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖ ЭХЭЛНЭ

post-img

Тусгайлсан журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах загвар маягтуудыг танилцуулъя. УИХ 2024 оны 1 дүгээр сарын 17-нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн бүлэг нэмж, баталсан. Үүний дагуу тусгайлсан журмаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс шүүх явуулж эхэлнэ.

Улсын дээд шүүх нийт шүүгч 2024 оны 6 дугаар сарын 20-нд 23 дугаар тогтоол гаргаж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарыг 24 дүгээр тогтоолоор тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал боловсруулах аргачлалыг баталсан байна.

Үүнийг УДШ-ийн  https://supremecourt.mn/  вэбсаитаас файл хэлбэрээр татаж авах боломжтой.

ТУСГАЙЛСАН ЖУРМААР ЯМАР ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭХ ВЭ  

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ. Үүнд:

-Бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах.

-Дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах.

-Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах.

-Бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол.

-Жилд эргүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.

ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗАРЧИМ, ХУГАЦАА  

 -Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.

-Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

-Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

-Энэ хуулийн 752.3-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.

3
0/1000