horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Гэрээсээ гараад сураггүй болсон 2 малчныг хайж байна

post-img

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Гүнтолгой гэдэг газарт нутагладаг малчин Ж сумын төв орохоор 9-р сарын 20-ны 15:00 цагийн орчимд гэрээсээ морьтой гараад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь маргааш өдөр нь усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн аж. Тус аймгийн Цагдаагийн газар тухайн иргэнийг 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Ингээд 9 дүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн тус аймгийн Онцгой байдлын газарт ханджээ. Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид 30-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх, ажиллагааг эхлүүлж, Ерөө сумын Буурагчин багийн Хүзүүвчийн үүрэг гэдэг газраас баруун зүгт Жаргалант сумын Бумбат багийн Наян милиэ гэдэг газар хүртэл нийт 39 км-т Ерөө гол дагуу завиар самнасан ч үр дүнд хүрээгүй аж. Өнөөдөр 08:00 цагт эрлийг дахин эхлүүллээ.  

Сүхбаатар аймгийн Онгон сумын Нүдэн багийн Данжуурын дэрс гэдэг газар намаржиж буй тус сумын харьяат малчин айлын иргэн У 9 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10:17 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, Тамгын газрын ажиланууд, ар гэрийнхэн нь хамтран, 9 зүгээр сарын 30-ны өдрийн 09:45 цагт эрлийн ажиллагааг зохион байгуулсан ч үзэгдэх орчин хязгаарлагдсанаар 18:10 цагт эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр 08:00 цагт эрлийг үргэлжлүүлж байна.  

3
0/1000