horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Одоо “Нүүрсний” гэх 12 хэрэгт 48 албан тушаалтныг шалгаж байна

post-img

Нийслэлийн Прокурорын газар сүүлийн хоёр жилийн хугацаанд “Нүүрсний” гэх хэргээр 91 хүнд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ. Эдгээр хэрэг нүүрс олборлох, экспортлох, тээвэрлэх, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой байв. Ийм 16 хэргийг шүүх хянан хэлэлцээд, холбогдсон хүмүүсийг Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Тэдэнд хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах зэрэг ял оноосон байна.

Одоо Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтныг эдгээр хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.

3
0/1000