horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

20 сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 20 машин хүлээлгэн өглөө

post-img

Дэлхийн банк өнөөдөр Монгол Улсын 20 сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 20 машин хүлээлгэн өглөө. Эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон эдгээр машиныг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлж байна. Уг төслийн шугамаар нийт 75 машин нийлүүлэхээс өнөөдөр эхний 20-ыг нь өгч байна. Үлдсэн 55 машиныг энэ онд багтаан оруулж ирэх аж. 

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Toyota Land Cruiser 78″ маркийн энэхүү автомашиныг Монгол орны цаг агаарын нөхцөлд тусгайлан зориулж тоноглосон, туулах чадвар нэн сайн” гэлээ.  

3
0/1000