horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

BTS хамтлагийн дуучин V “Дэлхийн хамгийн царайлаг хүн”-ээр тодорлоо

post-img

BTS хамтлагийн од V 163 орны шүтэн бишрэгчдээс 7 сая гаруй санал авч “Дэлхийн хамгийн царайлаг хүн”-ээр шалгарчээ. Тэрээр Английн жүжигчин Реге-Жан Пейж, Роберт Паттинсон, поп од Жастин Бибер нарын алдартнуудтай өрсөлдөж, олонхын саналаар тэргүүлсэн байна.

Сонгон шалгаруулалтад гадаад төрх байдал, сэтгэл татам дүр төрхөөс гадна олон нийтэд үзүүлдэг нөлөө, харизмыг харгалзан үзэж шалгаруулжээ.

Уг сонгон шалгаруулалтын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “V-г бусдаас ялгаруулдаг зүйл нь түүний олон талын авъяас чадвар, дур булаам дүр төрх юм. Авьяаслаг дуучин, бүжигчин, жүжигчин V дэлхий даяар шүтэн бишрэгчдээ амархан татдаг олон талын уран бүтээлч гэдгээ баталсан” хэмээсэн тодорхойлсон байна.

0
0/1000