horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Балбад 32.6 сая ам.долларын хохирол учраад байна

post-img

Балба улсад сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер болж, хөрс гулган, тус улсын усан цахилгаан станц, усжуулалтын байгууламжууд ихээхэн эвдэрч, урьдчилсан байдлаар 4.4 тэрбум рупи буюу 32.6 сая ам.долларын хохирол учраад байна. Тус улсын албаныхны мэдээлснээр үерийн улмаас 625.96 МВт хүчин чадалтай 11 усан цахилгаан станц эвдэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогссон бол барьж байсан 15 усан цахилгаан станц эвдэрчээ. Уг гамшгийн улмаас нийт 1100 МВт эрчим хүч тасалджээ. Энэ нь тус улсад ажиллаж байгаа цахилгаан станцуудын нийт хүчин чадлын гуравны нэг нь юм.

Орон нутгийн цагаар ням гаргийн орой үер, хөрсний гулгалтын улмаас 170 хүн амиа алдаж, 111 хүн гэмтэж бэртэн, 42 хүн сураггүй алга болж, 4000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

2
0/1000