horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Шилдэг 338 сурагч тодорлоо

post-img

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс ерөнхий боловсролын сургуулийн 1 шилдэг төгсөгч шалгаруулж, Дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан, журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газар баталгаажуулжээ. Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг зарлаж байна.

Нэрсийг энэхүү линкээр https://president.mn/30935/ орж харна уу.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2024 онд өөрчлөлт орсон. Болзол хангасан сурагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран, аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож, зааварчилгаа мэдээлэл өгнө.

3
0/1000