horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд сурах бичиггүй хичээллэж байна

post-img

2024-2025 оны хичээлийн жил эхлээд бүтэн сар өнгөрчхөөд байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурах бичиг олгоогүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн номын сангаар дамжуулан бага ангийн сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүйгээр өгдөг бол 6-12 дугаар ангийн сурагчдад багц сурах бичиг түрээсэлдэг. Гэвч өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүйгээр хичээллэж байна.

Боловсролын ерөнхий газар 2024-2025 оны хичээлийн жилд 1, 3-11 дүгээр ангийн 115 нэр төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлэж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад 2024 оны 6 дугаар сарын 10-28-ны өдрүүдэд хүргүүлжээ. “Монгол шуудан” ХК-тай гэрээ байгуулан, сурах бичгүүдийг сургуулиудад хүргүүлсэн байна.

Бага ангийн сурагчдын 95-100%-ийг сурах бичгээр хангах бол дунд, ахлах ангийн сурагчдын 62%-д нь сурах бичиг түрээслүүлж байна.  

0/1000