horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

“Оскар 2025” наадмын олон улсын уран сайхны шилдэг кино төрөлд “Баавгай болох сон” нэр дэвшлээ

post-img

“Оскар 2025” наадмын олон улсын уран сайхны шилдэг кино төрөлд Монгол Улсаас найруулагч П.Золжаргалын “Баавгай болох сон” кино нэр дэвшлээ. Энэ наадамд оролцож буй 88 киног өнөөдрөөс олон нийтэд танилцуулж эхэллээ. Эндээс шалгарсан 15 нэр дэвшигчийг 12 дугаар сарын 17-нд, эцсийн 5 нэр дэвшигчийг 2025 оны 1-р сарын 17-нд зарлахаар төлөвлөж байна.

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд тухайн улсынхаа театрт гарсан киног энэ удаагийн наадамд дэвшүүлэх ёстой. “Оскар 2025”-д кино дэвшүүлэх материал хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 2 байв. 97 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 2025 оны 3 дугаар сарын 2-нд Лос-Анжелес хотын “Долби” театрт болно.

Олон улсын уран сайхны кинонд “АНУ-аас өөр улсад англиас өөр хэл дээр бүтээсэн, 40 минутаас дээш хугацаатай, бүрэн хэмжээнийх байх” гэсэн шалгуур тавьдаг.

0
0/1000