horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй 4 компанийг шүүхэд шилжүүлжээ

post-img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна. 9 дүгээр сарын байдлаар байгаль орчныг хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргасан 117 аж ахуйн нэгжийг 448 сая 800 мянган төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 2.565.960.000 төгрөг оногдуулжээ. 19 аж ахуйн нэгжид эрх хязгаарлах арга хэмжээ авч, 4 аж ахуйн нэгжид албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн салбарын ерөнхий байцаагчийн баталсан 01/09 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд геологи, уул уурхай, авто зам өргөтгөх, шинэчлэх үед эвдэрсэн газрыг нөхөн сэргээлгэх, байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна. Улсын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй 64 аж ахуйн нэгж 192 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 452 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж эхэлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 31.7 га буюу 7 хувиар, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 4.2 га буюу 2.1 хувиар нэмэгдсэн байна.

0/1000