horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Өнөөдөр Нар цагариган хэлбэртэй хиртэнэ

post-img

Өнөөдөр Нарны цагариган хиртэлт болно. Энэ үзэгдлийн гол зурвас Номхон далайгаас эхэлж, Өмнөд Америк, Өмнөд Чили, Аргентиныг дайрч өнгөрнө. Энэ хэсэгчилсэн хиртэлтийг Өмнөд Америкийн өмнө талын ихэнх нутгаас харах боломжтой. Энэ үзэгдэл АНУ-ын зүүн эргийн цагаар 12:49 цагт эхэлж, 16:39 цагт дуусна.

Дэлхийгээс Сар хэт хол байх үед Нарыг Сар бүрэн хааж, Дэлхийд цагариган хэлбэрийн хиртэлт үүсгэж харагддаг. Энэ үед харанхуйлсан Сарны эргэн тойронд гэрлийн цагариг үүснэ. Нарны гадна талын агаар мандал хэд хэдэн давхаргаас тогтох бөгөөд хамгийн гадна талынхыг титэм гэж нэрлэдэг. Титэм зөвхөн бүтэн хиртэлтийн үед хүний нүдэнд харагдана. Харин цагариг хэлбэрийн хиртэлтийн үед харагдахгүй.

0
0/1000