horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Өнөө шөнө Нар, Сарны тохиолго болно

post-img

Өнөө шөнө буюу 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө тэнгэрт Сар харагдахгүй.  Сар манай Дэлхийг тойрон явсаар Дэлхийгээс хамгийн их холдож, алсрах цэгтээ очно. Өнөө шөнө Дэлхий болон Сарны хоорондын зай 406.516 километр болох юм байна.

Нар болон Сарны цэх мандал, уртраг нь адил болох агшныг Нар, Сарны тохиолго гэдэг. Энгийн үгээр бол Нар, Сарны байрлал хоорондоо нэг шугаманд байрлах агшин юм. Энэ үзэгдлийн оргил үе нь Улаанбаатарын цагаар  өнөө шөнийн буюу 10 дугаар сарын 3-ны 02 цаг 51 минутад тохионо. Энэ үед Дэлхийд Сарны нөлөө байхгүй болж, таг харанхуй нөмрөх тул огторгуйн од, эрхсийг ажиглахад маш таатай байх болно..    

2
0/1000