horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Н.Учрал: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна

post-img

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжиглэн шалгахдаа эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбогдуулж, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал дүгнэлт гаргуулахаар Засгийн газар ажлыг хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо ахалж байв. Тэр одоо өөр албан тушаал хашиж байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр уг ажлын хэсгийг ахлуулахаар өнөөдөр Засгийн газар шийдвэрлэжээ.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Н.Учрал сайд “Өнөөдөр бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдээллийнхээ эхэнд мэдэгдлээ.

0
0/1000