horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Орон нутгийн сонгуультай холбоотой 144 гомдол цагдаад иржээ

post-img

Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:

-9 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 1-ний хооронд Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 144 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүний 116 нь зөрчлийн шинжтэй байна. Эдгээрээс 53 гомдлыг шийдвэрлэж, 63 гомдолд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуул байна. Нийт гомдлын 28 нь гэмт хэргийн шинжтэй байна. Үүний 4-ийг шийдвэрлэсэн бол 24-ийг нь шалгаж байна.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийг ангилбал:

  • Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн Цагдаагийн газарт тус бүр 1 
  • Булган, Ховд аймгийн Цагдаагийн газарт тус бүр 2 
  • Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт тус бүр 3

Нийт гомдол, мэдээллийн 23 нь орон нутагт, 5 нь нийслэлд бүртгэгдлээ.

Гомдол, мэдээлэл ирүүлсэн этгээд:

  • МАН-аас 11 гомдол
  • АН-аас 12
  • Иргэдээс 5 ирсэн байна.

Зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг ангилбал:

  • Эд хөрөнгө устгах, гэмтээх, сурталчилгааны самбар, материал устгаж гэмтээсэн тухай 23, 
  • Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн тухай 20,
  • Хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан тухай 19,
  • Бусад 54  

Зөрчлийн шинжтэй 116 гомдол, мэдээллийн 63-ыг орон нутгийн, 53-ыг нийслэлийн цагдаагийн байгуулага шалгаж байна.

Зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлсэн этгээд, гомдлын тоо:

  • МАН 48,
  • АН 34,
  • ХҮН 5,
  • Ард түмний олонхын засаглал 5,
  • ИЗНН 4,
  • Иргэд 20
0
0/1000