horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

6300 гаруй хоршоонд 66 мянган малчин өрх элсэж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ

post-img

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэн, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна.

Энэ төслөөс зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс хоршоологчдын зээлийг хувийн даатгалын компанид даатгуулж, зардлыг нь улсын төсөвт суулгахаар зорьж байгаа аж.

2
0/1000