horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хөдөөний оюутнуудыг хичээлээс нь чөлөөлж, орон нутгийн сонгуульд санал өгүүлнэ

post-img

Байнга оршин суугаа хаягтаа байхгүй, өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, орон нутагт харьяалалтай ч Улаанбаатар хотод ажиллаж буй ажиллагсад, оюутнуудыг Орон нутгийн сонгуульд санал өгөх боломжоор нь хангуулахаар СЕХ үе шаттай зохион байгуулж байгаа аж.

Орон нутгийн хаягтай ч Улаанбаатар хотод сурч буй 120 мянга гаруй оюутан бий. 1.100-гаад аж ахуйн нэгжид улирлын чанартай ажил эрхэлж буй, үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60 мянга гаруй хүн байна.  

  1. Улаанбаатар хотод сурч буй хөдөөний оюутнуудыг 10 дугаар сарын 9, 10-ны өдрийн хичээлээс чөлөөлж, орон нутаг руу нь явуулан, сонгуульд оролцуулахаар болжээ. Тухайн өдрийн хичээлийг оюутнууд дараа нь нөхөж үзэх юм байна.
  2. Ажиллагсдадаа 1-2 өдрийн чөлөө олгох, орон нутаг руугаа явах зардал, унааны дэмжлэг үзүүлэхийг СЕХ уул уурхай, тээвэр ложистикийн компаниудаас шаардаж байгаа аж. 

ИТХ-ын сонгуулиар улсын хэмжээнд нийт 8.031 төлөөлөгч сонгоно. Энэ мандатын төлөө 17.400 гаруй хүн нэр дэвшжээ. Нам, бие даан нэр дэвшигчдийг бүртгэж дууссан. Одоо саналын хуудас хэвлэх, санал хураах байрыг тохижуулах, техникээр хангах зэрэг бэлтгэл ажил үргэлжилж байна.

Иргэд тоон гарын үсэг хэрэглэх нь олширч байгаа. Иймд дараагийн сонгуулиар сонгогч цахимаар, шуудангаар, урьдчилан санал өгөх боломжтой болгох шаардлагатай гэж СЕХ үзэж байна.  

1
0/1000